Онцлох
ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ БОЛ ХАМГААЛЛЫН ЭХЛЭЛ
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь хүүхдийн чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор байрандаа хүүхдийн хөгжлийн дугуйлан, секцүүдийг тогтмол хичээллүүлж байна.
Үүнтэй холбогдуулан хэлтсийн зүгээс хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүстэй хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
✨ Хүүхэд хамгааллын нэг чухал хэсэг нь-хүүхдийг хөгжүүлэх явдал юм.
Учир нь хөгжсөн хүүхэд өөрийгөө хамгаалах, зөв шийдвэр гаргах чадвартай болдог.
Хүүхэд бүрийг хөгжлийн орчинд хамруулж, аюулгүй, аз жаргалтай орчныг бүрдүүлэхийн төлөө бид хамтдаа ажиллана.
Дэлгэрэнгүй »