2026 ОНЫ 06 САРЫН 08, ДАВАА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

✅"Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"ний хэрэгжилтийг хангах хүрээнд бага насны хүүхэдтэй эцэг, эхэд зөвлөгөө өгөх САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ тул эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбараас өндөр насны тэтгэвэрт гарсан, сургалтын арга зүй эзэмшсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй, сайн дурын ажил хийх сонирхолтой иргэдийг бүртгэж байна. ✅Дүүргийн хороо тус бүрээс 1-с доошгүй төлөөлөл бүртгэхийг анхаарна уу. ✅Холбогдох утас: 86120485

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХЭЛТСИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА.

ХЭЛТСИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ МЭРГЭЖЛИЙН АНГИ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА. Налайх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сургалт, дадлага зохион байгуулагдлаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн Салааны захирагч, Дэслэгч Б.Саруултөгс газар хөдлөлтийн аюул болон гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах чиглэлээр сургалт явуулж, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өглөө. Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээ нь албан хаагчдын гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ БОЛ ХАМГААЛЛЫН ЭХЛЭЛ

Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь хүүхдийн чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор байрандаа хүүхдийн хөгжлийн дугуйлан, секцүүдийг тогтмол хичээллүүлж байна. Үүнтэй холбогдуулан хэлтсийн зүгээс хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүстэй хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. ✨ Хүүхэд хамгааллын нэг чухал хэсэг нь-хүүхдийг хөгжүүлэх явдал юм. Учир нь хөгжсөн хүүхэд өөрийгөө хамгаалах, зөв шийдвэр гаргах чадвартай болдог. Хүүхэд бүрийг хөгжлийн орчинд хамруулж, аюулгүй, аз жаргалтай орчныг бүрдүүлэхийн төлөө бид хамтдаа ажиллана.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ДЭЛХИЙН САНСРЫН 7 ХОНОГ – НАЛАЙХ ДҮҮРЭГТ

Дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг World Space Week энэ жил “Сансарт амьдрахуй” сэдвийн хүрээнд өрнөж байна. Тус арга хэмжээ нь Налайх дүүрэгт анх удаа өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэгдэж буйгаараа онцлог юм. Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 10-р сарын 07–09-ний өдрүүдэд 10:00–15:00 цагийн хооронд нийт 300 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөж, олон талт сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулж байна. Эхний өдрийн үйл ажиллагаа амжилттай болж, 6 төрлийн бүтээлч тоглоом, дадлага сургалтыг бэлтгэн хэрэгжүүлснээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, багийн ажиллагаа болон манлайлах чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлтсийн албан хаагчдад "Архив, албан хэрэг хөтлөлт"-ийн чиглэлээр мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар: ✅ Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолт (MNS 5140-1:2021) стандартыг хэрэглэх ✅ Албан бичиг, тушаал, шийдвэр, тайлан, мэдээ боловсруулах арга зүй зэрэг онол, практик хосолсон мэдлэгийг олголоо. 🔍 Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12-р сарын 18-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөхийг зөвлөсөн болно. 📌 Тус сургалтад нийт 11 албан хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй »

Нийслэлийн мэдээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн Соёлын ордны урд талбайд зохион байгуулагдаж буй “Хүүхэд бүр од–2026” баярын үйл ажиллагаа хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баяслаар дүүрэн болж өнгөрлөө.
Хүүхдийн төлөө за гэсэн бол заавал хийе.
🌈 Хүүхэд бүр инээмсэглэж,
✨ Хүүхэд бүр мөрөөдөж,
⭐ Хүүхэд бүр од байг.
2026/06/05
Эрхэм иргэд та бүхэндээ,
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Энэхүү эрхийг хангах нь зөвхөн төрийн байгууллагын бус, нийт иргэн бүрийн хариуцлага юм.
Манай дүүргийн гудамж, зам талбай, хашаа орчмын аюулт нөхцөл байдлыг илрүүлэх, мэдээлэх, арилгах ажилд та бүхний идэвхтэй оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой.
🔔 Дараах аюулт байдлыг анзаарвал бидэнд мэдэгдэнэ үү:
✅ Цахилгааны ил, тасарсан утас
✅ Хаалтгүй, битүүмжлэгдээгүй нүх, суваг
✅ Уяагүй, дайрдаг нохой
✅ Нурах аюултай хашаа, хана, шон
✅ Хяналтгүй барилгын талбай
✅ Химийн хортой хог хаягдал
✅ Стандартын шаардлага хангаагүй хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл бүхий тоглоомыг талбай гэх мэт хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй зүйлсийн талаар мэдээлэл хүргүүлж хамтран ажиллахыг уриалж байна.
📲 Мэдээллээ илгээх:
📧 nbilguu01@gmail.com
💬 Facebook Page-ээр шууд холбогдоно уу
Зураг, байршил, тайлбараа хамт илгээвэл холбогдох байгууллагад шуурхай хүргэнэ.
💛 Хүүхэд бол манай ирээдүй — Хамтдаа хамгаалъя!
2026/06/05
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өдөр бүр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд анхааръя” уриан дор “ХҮҮХЭД БҮР ОД” нэгдсэн арга хэмжээг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.

📍 Арга хэмжээний хүрээнд:
🎨 Гар зургийн уралдаан
🏀 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн
🩺 Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө
🕶 AR, VR технологид суурилсан танин мэдэхүйн тоглоом, үзүүлэн
📸 360 camera бүс
🏙 Мэргэжлийн танин мэдэхүйн болон хүүхэд хөгжлийн хотхон
💧 Хүүхэд, иргэдэд зориулсан цангаа тайлах цэг
🪑 Асран хамгаалагч, эцэг эхчүүдийн амрах хэсэг

👨‍👩‍👧‍👦 Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Байршил: Налайх дүүрэг, Соёлын ордны өмнөх талбай
🗓️ Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 01
2026/06/01
2026/05/13
“Өнөр бүл” хүүхдийн төв болон “Налайх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс” хамтран уулзалт зохион байгуулж, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр:
▫️ Өнөр бүл хүүхдийн төвд Налайх дүүргээс асран халамжлуулж буй болон гэр бүлдээ эргэн нэгтгэгдсэн хүүхдүүдийн хөгжил, хамгаалал, нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцов.
▫️ Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдүүдийн нөхцөл байдлын үнэлгээг сайжруулах, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
2026/05/10
📌Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэргийн оролцогч болон хорихоос өөр төрлийн ял авсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах, эрх ашгийг нь хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авах, шаардлагатай үйлчилгээнд хамруулах замаар дахин гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй.
📌Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 оны анхдугаар хуралдааныг Дүүргийн ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир даргалж, хорооны гишүүдийн 84.6 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдан дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
•Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, танилцуулга
•Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, шийдвэрлэлт
•Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэрэгт холбогдсон хүүхэд, хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчил болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээлэл
•Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор үйлчилгээ авсан хүүхдүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал
•Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 онд хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оролцогч хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, баталлаа.
2026/04/09

Зөвлөмж зөвлөгөө

2026/06/05
2026/06/05
2026/06/05
2026/04/01
Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь цахим орчинд үйлдэгдэж болзошгүй залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчид, эцэг эх, багш нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

✅ Цахим орчинд хуваалцсан мэдээлэл бүрийг заавал шалгаж, үнэн зөв эсэхийг нягтал.
✅ Танихгүй этгээдийн санал болгож буй холбоос, файл, данс руу итгэлгүйгээр нэвтрэхгүй, гүйлгээ хийхгүй байх.
✅ Нууц үгээ бусдад дамжуулахгүй, тогтмол сольж, аюулгүй байдлаа хамгаал.
✅ Хүүхдүүддээ цахим орчны эрсдэлийн талаар ойлгуулах, хяналт тавихад эцэг эхийн оролцоо чухал.
✅ Хэрэв сэжигтэй мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдэл таарвал цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх.

Хамтдаа цахим орчинд аюулгүй байдлаа хангая!
2025/10/02
2025/05/16

Агентлагын мэдээ

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 1
ЭНЭ 7 ХОНОГ 1
ЭНЭ САР 1161
НИЙТ 26352

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1-р хороо, Уурхайчдын гудамж

Холбоо барих:
Утас: 70232108
Цахим шуудан: Nalaikh@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.